"ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨМЖ" цахим сургалт зохион байгуулагдлаа.

"ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨМЖ" ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрхангай аймгийн сургуулийн өмнөх боловсролын Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний гүйцэтгэл үр дүн, цэцэрлэг бүр өөрийн үнэлгээн дээр дүн шинжилгээ хийж багшийн хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжиж ахицыг тодорхойлох, сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах, улсын дундаж үзүүлэлтийн харьцуулалтын нэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн талаарх нэгдсэн ойлголттой боллоо.

Сургалтад төрийн өмчийн 44 цэцэрлэгийн 43 эрхлэгч удирдах ажилтан, 25 арга зүйч, бага бүлгийн 48, дунд бүлгийн 51, ахлах бүлгийн 56, бэлтгэл бүлгийн 63, хөдөлгөөн-1, биеийн тамирын 1, хөгжмийн 20 нийт 308 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Сургалтыг цахимаар БЕГ-ын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюунтуяа, БҮТ-ийн СӨБ-ийн даалгаврын сангийн мэргэжилтэн М.Бямбасүх, аймгийн СӨБ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярмаа нар удирдан чиглүүллээ. 2022 оны 11 сард хийгдсэн үнэлгээгээр Өвөрхангай аймгийн СӨБ нь улсын дундажаас дээгүүр үнэлэгдсэн амжилт үзүүлсэн ба 2023 оны 4 сард зохион байгуулагдах үнэлгээгээр амжилтаа бататган ахиулах, хамтын үйл ажиллагаагаа сайжруулах хариуцлага нэмэгдэж байна. Аймгийн СӨБ-ын удирдах ажилтан, багш, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид болон мэргэжлийн бүлгийн үйл ажиллагаанд улам их амжилт хүсье.

Бид бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурласан, хүртээмжтэй сургалт зохион байгуулсан БШУЯ-ны СӨБГ-ын Ж. Мягмар даргатай хамт олонд, БҮТ, БЕГ-ын СӨБХ, Боловсролын хүрээлэнгийн хамт олон,сургагч багш нартаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.