Төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

БШУЯ, ЭМЯ, БХБЯ, ХНХЯ, ЭХЯ-ны салбарын ерөнхий байцаагчдын хамтарсан 03-00/03 тоот "Боловсролын сургалтын байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх" нэгдсэн удирдамжийн дагуу Хужирт сумын ЕБ-ын сургууль, 4 дүгээр цэцэрлэг, Хархорин сумын ЕБ-ын "Номын хүрдэн" сургууль, 3 дугаар цэцэрлэгүүдэд 6.1, 6.2, 6.5 кодтой "Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах", "ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагааг шалгах", "Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах" хяналтын хуудсуудаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллалаа.