"Сургуулийн сэтгэл зүйчдийн баг" сумдад ажиллаж байна.

"Сургуулийн сэтгэл зүйчдийн баг" Нарийнтээл, Тарагт, Бүрд, Өлзийт зэрэг сумдад ажиллалаа. 

Сэтгэл зүйн анхан шатны үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд сурагчид, эцэг эхчүүд, багш нарт бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө, оношилгоо зэргийг зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдад ажилласан ба энэ хичээлийн жилд 8-аас доошгүй суманд хүрч ажиллахаар төлөвлөж байна.