Багш нарын бага хурал боллоо

Өвөрхангай аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр багш нарын бага хурлаа зохион байгууллаа. Хуралд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, МУГБагш Т.Тавхай нар оролцлоо. Тус хурлаар 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, үр дүн, 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, түүнд хийх дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд, 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэл, 6 бүсийн төвийн боловсролын байгууллагуудын “2017-2018 оны хичээлийн жилийн зорилт, Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн”, “2017-2018 оны хичээлийн жилд ажилласан аймгийн багш нарын ёс зүйн зөвлөлийн тайлан, цаашдын зорилтын тухай”, 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилтыг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэлээ.