2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зохион
байгуулагдсан “2018-2019 оны хичээлийн жилийн
аймгийн багш нарын бага хурал”-аар хэлэлцэн батлав.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
Нэг. ХҮҮХЭД, БАГШ БҮРИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:
- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандарыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн сургалтын арга зүйд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх ажлын чанарыг нэмэгдүүлэх,
- “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хуулийг багш, албан хаагч, иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах,
- Багшийн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан тэдний мэргэжилийг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, онлайн сургалтын “Цахим кампус”-ын хэрэглээг тогтмолжуулах, байнгын үйл ажиллагааг хангах,
- Багш бүр хичээл бүрийг үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн суралцах идэвхийг урамшуулан дэмжих замаар сурлагын чанарт ахиц гаргах,
- “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чанартай зохион байгуулах,
- Анги удирдсан багш хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах ажлыг тогтмолжуулж, үр дүнг сайжруулах,
- Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын 80-аас доошгүй хувийг хөгжүүлэх дугуйлан, секц, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубд хамруулах, дотуур байрыг хүүхэд, эцэг, эхийн уулзалтын өрөөтэй болгох,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, тусгай цэцэрлэгийг мэргэжлийн хөдөлгөөн болон хэл засагчаар хангах,
Хоёр. БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
- 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 98 хувьд, 6 настай хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг 93 хувьд, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 88 хувьд, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалтыг 95 хувьд хүргэх,
- Багш, суралцагчийг үнэлэх үнэлгээний журмын хэрэгжилтийг хангах, сургуулийн үйл ажиллагаанд хийх өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үнэн бодитой байдлыг хангах ажиллах,
- Боловсролын байгууллагын багш, ажилтан бүр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах,
- Анги удирдсан болон хичээл ордог багш нар, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх “Багш айлчлал” аргачлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдтэй ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллах,
- Сургууль бүр “1 сургууль 10 клуб” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, сурагчдад хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага, клубээр дамжуулан амьдрах ухааны боловсролыг олгох чиглэл баримтлан ажиллах,
- Дотуур байрын багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, шаардлагатай компьютер техник хэрэгслээр ханган, ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх,
--о0о--