Боловсрол, соёл, урлагийн газраас Гучин-Ус, Богд сумын боловсрол, соёлыг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөн туслах ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хүрээнд дээрх сумдын сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, боловсрол, соёлын талаарх хууль, тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, удирдлагын зүгээс гаргасан тушаал, шийдвэр зэрэг бичиг баримтууд, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, багш нарын хувийн хэрэг, холбогдох бичиг баримтууд, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр боловсролын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн, хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлын явц, багш нарын журнал, үйл ажиллагааны төлөвлөгөө, хичээлийн бэлтгэл зэрэг бичиг баримтууд, кабинетууд, туршилтын багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт, бүрэн бүтэн байдал, сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэл, зорилтот жилийн үйл ажиллагааны явц, дүрэмт хувцас, сурах бичгийн хүрэлцээ хангамж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, анги удирдсан багш нарын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилт, нэг сургууль 10 клуб аян, үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал зэрэгтэй тус тус танилцаж, зөвлөмж чиглэл өглөө. Мөн боловсрол, соёлын байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн онолын болон хууль эрх зүйн мэдлэгийн түвшинг үнэлж, сурагчдаас стандарт хэрэгжилтийн шалгалт авч түүний мөрөөр хэрэгжүүлэх ажлын зөвлөмж чиглэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.