2018 оны 10 дугаар сарын 19-21 өдрүүдэд Арвайхээр суманд Монголын математикийн олимпиадын хорооноос зохион байгуулсан "ГОВИЙН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН 4-р ОЛИМПИАД" амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор зэрэг 4 аймгийн 700 гаруй багш, сурагч оролцож 11 ангиллын 39 медалийн төлөө өрсөлдлөө. Багийн нэгдсэн дүнгээр Өвөрхангай аймгийн лаборатори Мэргэд сургуулийн багш, сурагчид 1 дүгээр байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурагчид 2 дугаар байр, Баянхонгор аймгийн Логарифм сургуулийн багш, сурагчид 3 дугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Багийн дүнгээр тэргүүлсэн лаборатори Мэргэд сургууль 3 алт, 6 мөнгө, 3 хүрэл, нийт 12 медаль хүртсэн бол манай аймгийн багш сурагчид нийт 27 медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна. "Цэгцтэй сэтгэх нь математикт суралцахаас эхэлнэ"