Цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын зар

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ  АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

                                                                                                    

          Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, Хархорин сумын 3 дугаар цэцэрлэг, Зүүнбаян-Улаан зэрэг сумдын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

                        НэгСонгон шалгаруулалтын зорилго

            Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, Хархорин сумын 3 дугаар цэцэрлэг, Зүүнбаян-Улаан зэрэг сумдын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  оршино.

 

  • Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна. 

 

                        ХоёрСонгон шалгаруулалтын бүртгэл  

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн “Баримт бичгийн шалгалт”-д “Тэнцсэн” гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

Ø  ”Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

Ø  ”Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Багш, Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөндиплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

Ø  “Мэргэшлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөрчиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгооболно/

Ø  ”Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэнийхуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байнагэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн”гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ ньТөрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

  • Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын 4 давхарт 411 тоот өрөөнд  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.

 

  • Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн  хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн  болбаталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсанбусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнон, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл;
  • Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Битүүмжилсэн байна/;

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

ДөрөвСонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

  • Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

  • 2018 оны 12 дугаар сарын 19-нийы өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд  доорхи байдлаар зохион байгуулна. 

 

  1. Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд нь зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/
  2. Ярилцлагын шалгалт /Хөтөлбөр, төслийн танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдлийн агуулга/

 

  • Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсанажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг, Хархорин сумын 3 дугаар цэцэрлэг, Зүүнбаян-Улаан зэрэг сумдын цэцэрлэгийн эрхлэгчийнажлын байрны шаардлага:

 

Ерөнхийшаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Боловсрол

·        Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

Мэргэжил

·        СӨБ-ын багш

Мэргэшил

·        Боловсролын болон төрийн удирдлага,

·        Судалгааны арга зүй, сурган хүмүүжүүлэх туршилтын арга зүй, менежмент

Туршлага

·        Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 ба түүнээс дээш жил багшилсан байх;

·        Багшлах болон удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх

Ур чадвар

·        Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх

·        Мэдээлэл боловсруулах

·        Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх

·        Манлайлах, зохион байгуулах

·        Асуудал шийдвэрлэх

·        Мэдээлэл, харилцааны технологи ашиглан харилцах, хэрэглэх

 

Тусгай шаардлага

·       Сургалтын байгууллагын менежмент, хүний нөөцийн удирдлага

·       Заах аргач болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх

 

 

  • Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын 70322105, 99143444 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан “Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага”-тай танилцаж,  бэлдэнэ үү.

 

ХАРИЛЦАХ ХАЯГ: АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Аймгийн ЗДТГазар, Нутгийн удирдлагын ордон 4 давхар 411 тоот,

Утас: 99143444

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

http://www.csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2018/1128/22.htm