2014 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн “Нэг ертөнц” хангайн сумдын ЕБ-ын сургуулийн дотуур байрын сурагчдын урлаг, спортын наадам Хайрхандулаан суманд амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилийн наадамд Уянга сумын Жаргалант багийн ЕБС, Зүүнбаян-Улаан сумын ЕБС, Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль, Хайрхандулаан сумын ЕБС, Тарагт сумын ЕБС, Гучин-Ус сумын ЕБС-ийн дотуур байрын 70 гаруй сурагчид спортын 2, урлагийн 6 төрлөөр авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Наадмын шилжин явах цомын эзнээр Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шалгарч дараагийн тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах эрхийг авлаа.
Багш, сурагчдадаа баяр хүргэн амжилт хүсье.