ЯПОН ХЭЛНИЙ ЦАХИМ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

ЯПОН ХЭЛНИЙ ЦАХИМ КАБИНЕТИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Арвайхээр сумын ЕБ-ын лаборатори Мэргэд сургууль дээр Япон улсын Засгийн газрын Соёлын өвсний үндэс хөтөлбөрийн буцалтгүй тусламж 114 сая, аймгийн төсвийн 53 сая төгрөгийн өртгөөр япон хэлний, орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн цахим кабинет нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки болон түүний гэргий Кобаяши Күниёо мөн элчин сайдын гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож сургалтын орчин болоод япон хэлний хичээл үйл ажиллагаатай танилцлаа.

Мэргэд лаборатори сургуулийн монгол улсын зөвлөх багш Д.Дуламсүрэн болон тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье.