ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАНА.

ЭНХТАЙВНЫ КОРПУСЫН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАНА.

2023-2024 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургууль, 1, 2, 5 дугаар сургууль дээр Энхтайвны корпусын 32 дахь ээлжийн 4 мэргэжилтэн 2 жилийн хугацаатай ажиллахаар боллоо.

Энэ удаагийн ээлжээр Монгол улсад 14 мэргэжилтэн ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах сургалтын менежерүүд болон англи хэлний багш нар Улаанбаатар хотноо “Англи хэлний боловсрол болон хамт олон, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Англи хэлний боловсролыг дэмжин хамтран ажиллаж буй сургууль, багш нартаа амжилт хүсье.