Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны “ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт 2023-2024 оны эрдэм шинжилгээний хурлын II шат 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын байгууллагын менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал шийдлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх, багш удирдах ажилтнуудын судалгаа хийх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уралдаанд 15 баг илтгэлээ хэлэлцүүлснээс:
Тэргүүн байрт: Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургуулийн Ц.Мөнхцэцэг ахлагчтай баг
Дэд байрт: Богд сумын ерөнхий боловсролын I сургуулийн Б.Азжаргал ахлагчтай баг
Гутгаар байрт: Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуулийн Т.Эрдэнэбат ахлагчтай баг
Тусгай байрт:
• Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн Т.Бадамсүрэн ахлагчтай баг
• Хархорин сумын ерөнхий боловсролын II сургуулийн Ё.Батцэцэг ахлагчтай баг
• Мэргэд сургуулийн Э.Пүрэврагчаа ахлагчтай баг
• Арвайхээр сумын ерөнхий боловсролын II сургуулийн Г.Мөнгөнцэцэг ахлагчтай баг тус тус шалгарч судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ нийтийн хүртээл болгон технологийн санд бүртгүүлэхээр боллоо.