"Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй" сургалт зохион байгуулагдлаа

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн, ЕБС-ийн сургалтын менежер, багш нарын үнэлгээний онол, арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сургалт 2019 оны 1 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Арвайхээр суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар 2018 оны ЭЕШ болон чанарын үнэлгээ, улсын шалгалтын үр дүнгийн мэдээлэл, суралцагчийн үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж, блюпринт боловсруулах арга зүй, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй, хариултын хувилбар боловсруулах, тестийн найдвартай байдал ба баталгаат чанар, шалгалтын үр дүнд шинжилгээ хийх арга зүй, хичээлийн арга зүйн шинэ санаа боловсруулах зэрэг агуулгыг судалж мэргэжилтэн, сургалтын менежер, багш нарыг чадавхжууллаа.