“Шилдэг анги удирдсан багш” уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

"Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн хаалтын үйл ажиллагаа болж, зорилтод жилийн хүрээнд зохион байгуулсан “Шилдэг анги удирдсан багш”, "Бид нэг гэр бүл”, "Шинэ санаа, оновчтой санал", "Хамтдаа хөгжье хайраа түгээе", "Нэг ном эрхэм үйлс" зэрэг аян, уралдаануудын шилдгүүдийн үзэсгэлэн гарган сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, хүүхэд багачуудын хүртээл болголоо.
Энэ үеэр 29 сургуулийн 770 гаруй анги удирдсан багш нарын дунд зохион байгуулсан “Шилдэг анги удирдсан багш” уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа.

Гадаад оронд туршлага судлах эрхээр:
-Уянга сумын 1 дүгээр сургуулийн багш Ё. Соёлмаа,
-Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн багш Х.Пүрэвсүрэн,
-Мэргэд сургуулийн багш Б. Дэлгэрмаа,
-Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн багш М.Үүрцайх,
-Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн багш О.Мөнхжаргал нар шагнагдлаа.

Дотоодын рашаан сувилалд амрах эрхээр :
-Хархорин сумын 2 дугаар сургуулийн багш Б.Сүрэнбадам,
-Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш А.Билэгжаргал,
-Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн багш Б.Туяадэлгэр,
-Хархорин сумын 1 дүгээр сургуулийн багш М.Норжмаа,
-Мэргэд сургуулийн багш А. Сумъяа

Мөнгөн шагналаар:
-Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн багш Б.Энх-Орчлон,
-Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн багш В.Норжин,
-Мэргэд сургуулийн багш О. Оюунтунгалаг,
-Уянга сумын 2 дугаар сургуулийн багш Г. Ганчимэг,
-Хархорин сумын 1 дүгээр сургуулийн багш Э.Энхцэцэг нар шагнагдлаа.