Боловсрол, соёл, урлагийн газраас Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагааг 2019 оны 2 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Боловсрол, соёлын талаарх хууль, тогтоомж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр боловсролын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн зэрэгтэй танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.