Зүүнбаян-Улаан сумын боловсрол, соёлын байгууллагуудад зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулав.

Боловсрол, соёл, урлагийн газраас Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Боловсрол, соёлын талаарх хууль, тогтоомж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр боловсрол, соёлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн зэрэгтэй танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа. Мөн ЕБС-ийн давхардсан тоогоор 23 ангийн 425 сурагчдаас 15 хичээлээр стандарт хэрэгжилтийн шалгалт авч, үнэлгээ дүгнэлт хийсэн бол 27 багш, удирдах ажилтнаас мэргэжлийн онолын болон хууль эрх зүйн сорил авч үнэлгээ хийж ажиллалаа.