Хархорин сумын боловсрол, соёлын байгууллагуудад зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулав.

Боловсрол, соёл, урлагийн газраас Хархорин сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Боловсрол, соёлын талаарх хууль, тогтоомж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр боловсрол, соёлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн зэрэгтэй танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.

Мөн ЕБС-ийн давхардсан тоогоор 107 ангийн 2455 сурагчдаас 15 хичээлээр стандарт хэрэгжилтийн шалгалт авч, үнэлгээ дүгнэлт хийсэн бол 145 багш, удирдах ажилтнаас мэргэжлийн онолын болон хууль эрх зүйн сорил авч үнэлгээ хийж ажиллалаа.

Энэ үеэр Хархорин суманд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны А/693 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, түүх, соёлын хөдлөх өвийн улсын үзлэг тооллогыг музей, соёлын байгууллагуудад зохион байгуулсан байна.