Боловсролын чанарын судалгаанд бүх 9 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 6.12 дахь заалтын боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2019 оны 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 19 сумын 26 сургуульд зохион байгууллаа.

Тус судалгаанд Лаборатори Мэргэд, Хархорин сумын ерөнхий боловсролын Орхон сургууль, Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагчид математик, монгол хэл, хөгжим, хүн орчин хичээлээр, 10 дугаар ангийн сурагчид математик, монгол хэл, газарзүй, биологийн хичээлээр хамрагдсан бол бүх ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид математик, монгол хэл, физик, англи хэлний хичээлээр хамрагдлаа.

Тус судалгааны зорилго нь улсын хэмжээнд боловсролын чанар ямар түвшинд байгааг үнэлэх явдал юм.