Биологийн олимпиадын хоёрын давааг Ардын боловсролын Тэргүүний ажилтан Равжаагийн Гэлэгпилийн нэрэмжит болгон түүний үр хүүхэд, ач зээ нартай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ дашрамд олимпиадыг зохион байгуулахад хамтран ажиллаж, оролцогчдод болон шалгарсан багш сурагчидад урам зориг өгч байдаг Р.Гэлэгпил агсны үр хүүхэд, ач зээ нартаа нийт багш сурагчдын өмнөөс талархал илэрхийлье.
Олимпиадад аймгийн ерөнхий боловсролын 26 сургуулийн 9, 12 дугаар анги болон багшийн төрөлд нийт 76 багш сурагчид оролцож, биологийн шинжлэх ухааны мэдлэг ойлголт болон сэтгэлгээний түвшин, сэтгэх хурдаа сорин уралдлаа.
Олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд
тэргүүн байрт Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Солонго,
дэд байранд Уянга сумын 1 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч М.Ангараг,
гутгаар байранд Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Г.Ичинноров нар шалгарлаа.
12 дугаар ангийн төрөлд
тэргүүн байрт Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Дөлгөөн,
дэд байранд Тарагт сумын ЕБСургуулийн12а ангийн сурагч Э.Мичидмаа,
гутгаар байранд Уянга сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Ц.Хулан нар шалгарлаа.
Багшийн төрөлд
тэргүүн байрт Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биологийн багш, Монгол улсын Зөвлөх багш Б.Даваасүрэн
дэд байранд Өлзийт сумын ЕБСургуулийн биологийн багш Б.Гандолгор,
гутгаар байранд Хайрхандулаан сумын ЕБСургуулийн биологийн багш Ж.Лхагвасүрэн нар тус тус шалгарч, тэргүүн байр эзэлсэн багш, сурагчид улсын биологийн олимпиадын гурвын даваанд оролцох эрхтэй боллоо.
Дашрамд дурдахад улсын биологийн олимпиадын гурвын даваанаас Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биологийн багш Б.Даваасүрэн 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалын эзэн болж сургуулийнхаа болон аймгийн нэрийг дуурсгаж байсан бөгөөд түүний бэлтгэсэн 12 дугаар анггийн сурагч нь олон улсын олимпиадад оролцох эрхийг нь авч байсан юм.