Англи хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Англи хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Англи хэлний хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 9, 12, багш гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, 9-р ангийн төрөлд 26 сурагч, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 26 багш тус тус оролцлоо.

9️-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Оюунсүрэн,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Энхжин,

Гуравдугаар байрт Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Д.Анужин,

1️2️-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн сурагч Ү.Ган-Эрдэнэ,

Хоёрдугаар байрт Лаборатори Мэргэд сургуулийн сурагч Г.Эрдэнэчулуун,

Гуравдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Н.Сүх-Эрдэнэ,

Багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Г.Оюу-Эрдэнэ,

Хоёрдугаар байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш О.Оюунтунгалаг,

Гуравдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Б.Туяадэлгэр нар шалгарлаа.