Өнөөдөр монгол бичиг болон нийгмийн ухааны олимпиадын шилдгүүд тодорлоо.

МОНГОЛ БИЧИГ


Монгол бичгийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 12, бага ангийн багш, дунд ангийн багш гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 53 багш тус тус оролцлоо.

12-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12г ангийн сурагч Д.Өлзийдүүрэн,

Хоёрдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч 12б ангийн сурагч Ч.Оюун-Эрдэнэ,

Гуравдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч 12 а ангийн сурагч С.Билгүүн,

Бага ангийн багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш Б.Мөнхтуяа,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн бага ангийн багш Д.Нарантуяа,

Гуравдугаар байрт Сант сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ж.Цэцэгмаа,

Дунд ангийн багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш Б.Энх-Очир,

Хоёрдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,

Гуравдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Д.Лхагвасүрэн нар шалгарлаа.

 

НИЙГМИЙН УХААН


Нийгмийн ухааны хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 12-р анги, багш гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 25 багш тус тус оролцлоо.

12-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн Ш.Ичинхорлоо,

Хоёрдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Цэлмаа,

Гуравдугаар байрт Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Дүүрэнжаргал,

Багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн Т.Цэрэндолгор,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш О.Батболд,

Гуравдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн багш Д.Мөнхжаргал нар шалгарлаа.