МУГБ А.Батжаргалын нэрэмжит түүхийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад 2019 оны 3-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 9, 12-р ангийн сурагч, багш гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, 9,12-р ангийн төрөлд 50 сурагч, багшийн төрөлд 25 багш тус тус оролцлоо.
9-р ангийн төрөлд
Нэгдүгээр байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч С.Амирлангуй,
Хоёрдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч О.Цэнд,
Гуравдугаар байрт Хайрхандулаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Жамьянсүрэн,
12-р ангийн төрөлд
Нэгдүгээр байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Энхсаруул,
Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Т.Энхзул,
Гуравдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Д.Цэрэндагва, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Л.Минжингарав нар,
Багшийн төрөлд
Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш О.Батболд,
Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Н.Боргил,
Гуравдугаар байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш Б.Жамьян нар шалгарлаа.