Монгол хэл бичгийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол хэл бичгийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад 2019 оны 3-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 12-р анги, багш гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 26 багш тус тус оролцлоо.

12-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Цэвэлмаа,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Д.Өлзийдүүрэн,

Гуравдугаар байрт Лаборатори Мэргэд сургуулийн сурагч Д.Балжинням,

Багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Д.Лхагвасүрэн,

Гуравдугаар байрт Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн багш А.Оюумаа нар шалгарлаа.