Химийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад 2019 оны 4-р сарын 05 ны өдөр 9,12 дугаар анги, багш гэсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Монгол Улсын Гавъяат багш Ш.Сүхбатын нэрэмжит болгон 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ дашрамд химийн олимпиадын хоёрын давааг багшийнхаа нэрэмжит болгон бидэнтэй хамтран зохион байгуулдаг үе үеийн төгсөгчдөд талархал илэрхийлье.
9 дүгээр ангийн төрөлд
Тэргүүн байр:Лабаротори Мэргэд сургуулийн 9а ангийн сурагч Г.Ариунтуяа
Дэд байр: Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Э.Эрдэнэсувд
Гутгаар байр: Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Д.Мөнх-Оргил
12 дугаар ангийн төрөлд
Тэргүүн байр: Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Пүрэв-Эрдэнэ
Дэд байр: Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Одончимэг
Гутгаар байр: Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Дөлгөөн
Багшийн төрөлд
Тэргүүн байр: Арвайхээр сумын 4-р сургуулийн химийн багш Э.Алтанцэцэг
Дэд байр: Лабаротори Мэргэд сургуулийн химийн багш Л.Долгормаа
Гутгаар байр: Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Б.Гандолгор нар шалгарлаа.
Химийн олимпиадын хоёрын даваанд Тэргүүн байр эзэлсэн багш сурагчид улсын химийн олимпиадын гурвын даваанд оролцох болзлыг хангалаа