Химийн багш нарт сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн БСУГ, БОАЖГ, МХГ,ОБГ хамтран ЕБС-ийн химийн багш нарыг "Сургуулиудын химийн хорт болон аюултай бодисын төлөв байдал, химийн хог хаягдал ба аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтад хамрууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлийн сургалтанд ашиглагдаж байгаа химийн хорт болон аюултай бодисуудын ашиглалт, хадгалалтыг сайжруулах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, химийн хичээлийг бодит туршилттай зохион байгуулах боломжуудыг илрүүлэх, төрийн байгууллагуудын харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газартай хамтран “Ерөнхий боловсролын сургуулиудын химийн хорт болон аюултай бодисын төлөв байдал, химийн хог хаягдал ба аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нар хамрагдаж, химийн бодисын ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай хууль эрх зүйн мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, химийн кабинет тохижуулах болон химийн хичээлийн туршилтыг цахим орчин ашиглан явуулж болох арга зүй, боломжуудын талаар харилцан туршлага солилцлоо. Цаашид ерөнхий боловсролын сургуульд он удаан жил хадаглагдсан бодисуудыг эрх бүхий байгууллагаар татан авч төвлөрүүлэх, устгах үйл ажиллагааг зохион байгуулах мөн шинээр сургалтанд ашиглах бодисыг худалдан авах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ чиглэлээр нэгдсэн нэг бодлогоор зохицуулж өгөх санал хүсэлтийг дээд байгууллагадаа хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.