2019 оноос элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засалтын технологи ашиглан засах юм. Энэхүү технологийг танилцуулах, шалгуулагчид гаргаж болох алдаа, элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж чиглэл өгөх сургалтыг Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад БСУГ-ын мэргэжилтнүүд, ЕБС-ийн сургалтын менежер, 12 дугаар ангийн багш нар хамрагдаж байна.
Сургалтын үеэр сургалтад оролцогчид шууд засалтын технологийг туршиж, дүн оноог шууд танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.