Манай аймгийн сурагчид "Иргэн төсөл”-ийн үндэсний шалгаруулалтад амжилттай оролцлоо

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Х.Оюунтогтох багштай  10-б ангийн сурагчид “Иргэн төсөл” ийн үндэсний шалгаруулалтад амжилттай оролцож Дэд байрт шалгарлаа

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр WORLD Learning, Иргэний боловсролын Төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 2018-2019 оны хичээлийн жилийн "Иргэн төсөл-ийн Үндэсний шалгаруулалтад Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн Х. Оюунтогтох багштай "Тэмүүлэл" баг Хоёрдугаар байрт шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Өргөмжлөл, 600 000₮ ийн шагнал гардан авлаа.

Сургуулийн гадна талын тохижилт, орчин муу байгаа асуудлыг шийдвэрлэхээр багаараа төрийн бодлогод амжилттай нөлөөлж, сурагчдын судалгаа хийх, эрх зүйн үндэслэл судалж бодлогын хувилбар бүр дээр дүгнэлт шинжилгээ хийх, асуудлаа баримтад тулгуурлан ярих зэрэг олон чадварыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж үр дүнд хүрсэн Х.Оюунтогтох багш болон Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захиргаанд талархаснаа илэрхийлье.