Ц.Бадамсүрэн багш улсын олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Техник, технологийн улсын олимпиад 2019 оны 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан байна. Тус олимпиадад Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Бадамсүрэн амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж, улсын олимпиадын хос мөнгөн медальтан боллоо.

Ц.Бадамсүрэн багшдаа аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарын болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.