Б.Даваасүрэн багш улсын олимпиадаас 14 дэх медалиа хүртлээ

Б.Даваасүрэн багш улсын олимпиадаас 14 дэх медалиа хүртлээ

Арвайхээр сумын eрөнхий боловсролын 2 дугаар сургуулийн биологийн багш, Монгол улсын Зөвлөх багш Б.Даваасүрэн 19 дэх удаагаа улсын биологийн олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Харин Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Л.Тайвандуламын бэлтгэсэн 9-р ангийн сурагч Б.Солонго тусгай байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

Б.Даваасүрэн багш болон сурагч Б.Солонго нартаа аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соел, урлагийн газар болон аймгийнхаа бүх багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Б.Даваасүрэн багш улсын олимпиадаас 8 алт, 2 мөнгө , 4 хүрэл, нийт 14 мeдаль хүртсэн бахдам амжилтын эзэн юм.