О.Батболд багш түүхийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Түүхийн хичээлийн улсын олимпиад Дорнод аймгийн Халхгол суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад оролцсон Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш О.Батболд хүрэл медаль, Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Ганхуягын бэлтгэсэн 12 дугаар ангийн сурагч Ц.Энхсаруул тусгай байрт тус тус шалгарсан байна.

О.Батболд багш болон Ц.Энхсаруул нартаа аймгийнхаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид болон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соел, урлагийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.