ЗАЛУУ НАС- ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" төсөл хэрэгжиж эхэллээ.

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь” төслийн II үе шат болох “Гэрэлт ирээдүй-Залуу нас” төсөл манай аймагт хэрэгжиж эхлээд байна. Уг төслийг “Оновчтой Хөгжил” ТББ хариуцан гүйцэтгэх ба төслийн гол зорилго нь аймгийн хэмжээнд БЗДХ-ын тархалтыг бууруулахад өсвөр үеийнхэн, залуучууд болон иргэний нийгмийн хариуцлагын механизмыг бий болгоход чиглэгдэнэ. Аймгийн Эрүүл мэндийн газар мэргэжил арга зүйн зөвлөх гол хамтрагч байгууллагаар ажиллана. Төслийн хүрээнд Монголын Гэр бүл сайн сайхны нийгэмлэгтэй хамтран НҮЭМ-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 08-09ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Сургалтаар төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, ЕБС-ийн эмч, эмч бүлгийн хүүхдүүд, нийгмийн ажилтан зэрэг 30 хүн НҮЭМ-ийн сургагч багш, хүүхдээр бэлтгэгдэж сертификатаа гардан авлаа. Цаашид эдгээр сургагч-багш, сургагч-хүүхдүүдээр дамжуулан БЗДХ-ийн талаар мэдлэг түгээх сургалт, сурталчилгааг үе шат дараалалтай хэрэгжүүлнэ.