Үндсэн сургалтын цахим бүртгэл эхэллээ /2019.09.23/

2020 онд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын цахим бүртгэл эхэллээ

Бүртгэлийн системд бүртгүүлэх зөвлөмж, шаардлага 

Сургалтад хамрагдах мэргэжил: 

- 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй БАГШ:

СӨББ-ын багш

Бага боловсролын багш

Монгол хэл, уран зохиолын багш /казак хэл, тува хэл/

Англи хэлний багш

Орос хэлний багш

Бусад гадаад хэлний багш

Мэдээллийн технологийн багш

Математикийн багш

Газар зүйн багш

Химийн багш

Физикийн багш

Биологийн багш

Биеийн тамирын багш

Эрүүл мэндийн багш

Түүх, нийгмийн ухааны багш

Дизайн технологи, дүрслэх урлагийн багш

Хөгжмийн багш

Тусгай хэрэгцээт боловсролын багш

НТБТ, МСҮТ-д багшилж буй ерөнхий эрдмийн багш нар өөрийн мэргэжлийн судлагдахууныг сонгон бүртгүүлнэ.

 - 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй УДИРДАХ АЖИЛТАН: 

Сургуулийн захирал

Сургуулийн сургалтын менежер

СӨББ-ын эрхлэгч

СӨББ-ын арга зүйч

 - 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй БУСАД АЖИЛТАН:

Нийгмийн ажилтан

Номын санч

Дотуур байрын багш 

Онлайн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай буюу бэлтгэх зүйлс:

Багш мэргэжлийн диплом, дипломын хавсралтыг сканердсан pdf өргөлттэй файл

НДД-ийн сканердсан pdf өргөлттэй файл /Нүүр буюу хувийн мэдээлэлтэй хэсэг, тушаалтай талууд, нийгмийн даатгал төлөлтийн бичилт хэсэг (бүх оны)

Нотариатаар баталгаажуулсан ажилд орсон тушаалын хуулбарыг сканердсан pdf өргөлттэй файл 

Бүртгүүлэхдээ мэдээллээ үнэн зөв, гүйцэд оруулна уу. Сургалтад хамрагдах шаардлагад нийцсэн багш, ажилтныг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамруулна. 

ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.     

Дэлгэрэнгүй мэдээллийг www.itpd.mn --ээс