Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр 2015-2019 онд “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн гол зорилго нь Нийгмийн эгэх хариуцлагын дэмжлэгтэйгээр орон нутгийн ядуурлыг бууруулах, орон нутгийн иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, чанартай үйлчилгээг хүртэх боломжоор хангагдахад оршиж байгаа юм.
Уг төслийн хүрээнд 10 аймаг, 3 дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт дэд төсөл хэрэгжиж байна. Манай аймгийн хувьд орон нутагт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгээр “Эцэг, эхчүүдийн сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоо сул, хангалтгүй байна” гэсэн асуудал хамгийн олон саналаар эрэмбэлэгдэн. Иймд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр Үндэсний төрийн бус байгууллага болох Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ СУРГУУЛЬ” дэд төслийг 10 сумын /Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт/ ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байна.