Аймгийн мэдээллийн технологийн төрөлжсөн олимпиад 10 хүртэлх анги, 11-12 дугаар анги, сурагчийн бүтээл, багш гэсэн 4 ангиллаар зохион байгуулагдаж 100 гаруй багш, сурагчид амжилттай оролцлоо. Тус олимпиадын 11-12 дугаар ангийн ангилалд 1-р байрт Мэргэд лаборатори сургуулийн сурагч А.Алтангэрэл, 2-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Д.Бэгзсүрэн, 3-р байрт Хархорин сумын ЕБ-ын Орхон цогцолбор сургуулийн сурагч Б.Батхүлэг; 10 хүртэлх ангийн төрөлд Мэргэд лаборатори сургуулийн сурагч Х.Баярцогт 1-р байрт, Хархорин сумын Орхон цогцолбор сургуулий сурагч Б.Мөнх-Эрдэнэ 2-р байрт шалгарлаа. Сурагчийн бүтээлийн ангилалд Мэргэд лаборатори сургуулийн сурагч З.Бэлгүүн "Шагайн наадгай" бүтээлээр тэргүүн байрт, Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн сурагч Б.Өсөх-Эрдэнэ "Game" бүтээлээр Дэд байрт, Хархорин сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ч.Тэмүүжин "Run game" бүтээлээр Гутгаар байрт шалгарлаа. Мэдээллийн технологийн багшийн ангилалд Мэргэд лаборатори сургуулийн багш Б.Даржаа Тэргүүн байрт, Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Б.Тайван Дэд байрт, Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Д.Эрдэнэбаяр Гутгаар байрт шалгарч мэргэжил нэгт багш нараа манлайллаа. Олимпиадад өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдсөн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдадаа аз жаргал хүсье. Улсын олимпиадад оролцох эрх авсан багш, сурагчдадаа амжилт хүсье.