2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2017 оны 02-р сарын 01-ээс 2017 оны 04-р сарын 14-ний хооронд үргэлжилж дууссан. Энэ онд манай аймагт шалгалт өгөхөөр 1455 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээрийн 1338 нь 2017 онд ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг төгсөж байгаа, 18 нь зөвхөн монгол хэл бичгийн шалгалт өгөх төгсөгчид байгаа бол 99 нь өмнөх онуудад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бүртгүүлэгчид байна.
Бүртгүүлэгчдийг хичээл бүрээр авч үзвэл
- Математикийн хичээлээр 1114,
- Монгол хэлний хичээлээр 710,
- Нийгмийн ухааны хичээлээр 861,
- Англи хэлний хичээлээр 686,
- Орос хэлний хичээлээр 21,
- Газарзүйн хичээлээр 63,
- Физикийн хичээлээр 638,
- Биологийн хичээлээр 299,
- Химийн хичээлээр 313,
- Түүхийн хичээлээр 35,
- Монгол хэл бичгийн шалгалтад 1455 хүүхэд тус тус бүртгүүлсэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 14, 15, 17, 18-ны өдрүүдэд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль дээр доорх хуваахийн дагуу зохион байгуулагдана.
ЭЕШ өгөх шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймгийн БСУГ-ын ЭЕШ хариуцсан ажилтнаар баталгаажуулсан байх/
- Суудлын хуваарь /2017 оны 05-р сарын 15-аас хойш бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан, БҮТ-ийн eec.mn цахим хуудасны шалгуулагчийн буланд хандан хэвлэн авна/
- Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь/
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь.
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцах