"Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь-үйл ажиллагаа, үр дүн" сэдэвт илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн ЕБС, СӨББ-ын багш удирдах ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг 2019 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааны 2-р шат 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр "Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь - үйл ажиллагаа, үр дүн" сэдвийн хүрээнд Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.
Уралдааны 1 дүгээр шатанд нийт 45 илтгэл ирснээс 13 илтгэл 2 дугаар шатанд шалгаран оролцлоо.
Энэхүү шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн илтгэгч А.Амартүвшин багшийн “Унших бэрхшээлтэй байх магадлалтай сурагчдад дэмжлэг үзүүлэх нь” илтгэл ТЭРГҮҮН байр, ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургуулийн илтгэгч Д.Дуламсүрэн багшийн “Ялгаатай байдлыг харгалзан ЕQ чадамжийг дэмжин сурлагын чанарыг нэмэгдүүлэх нь” илтгэл ДЭД байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн илтгэгч Т.Дулмаа багшийн “Сурагчдын ялгаатай байдалд тулгуурлан гэрийн даалгавраар хөгжүүлэх боломж” илтгэл ГУТГААР байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн илтгэгч Ц.Сэрчинмаа багшийн ”Сурагчдын сурах арга барилын ялгаатай байдлыг явцын үнэлгээнд тусгах нь”, Бат-Өлзий сумын 1-р цэцэрлэгийн илтгэгч Б.Гөлгөө багшийн “4 настай хүүхдийн авиа дуудлагыг сайжруулах нь ” илтгэл тус тус тусгай байрт шалгарлаа.
Уралдаанд амжилттай оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, үйл ажиллагааны туршлага, өөрийн болон баг хамт олныхоо үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлсэн судлаач багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.