Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын нэрэмжит "Найдвар" чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 34 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 17 байгууллагын 150 гаруй тамирчид эрэгтэй 10, эмэгтэй 5 нийт 15 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Багийн дүнгээр тэмцээний тэргүүн байранд Э.Баттүшиг дасгалжуулагчтай “Их Монголын хүчтэн дэвжээ” дэд байранд Нарийнтээл сумын баг тамирчид, гутаар байрыг Бүрд сумын баг тамирчид эхний гурван байрыг эзэллээ. Тэмцээнийг үеэр чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Э.Баттүшиг, Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш М.Гантулга, Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсроын сургуулийн биеийн тамирын багш Ц.Дэмбэрэлдорж нарыг Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Хүндэт Жуух бичгээр шагнав.
Тус тэмцээнээс шалгарсан тамирчид чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр Тэргүүн байрт шалгарлаа.