Аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөөн боллоо

"Соёл урлагийн ажилтны манлайлал - соёлын үйлдвэрлэл орон нутгийн хөгжилд" Өвөрхангай аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн ХДТеатр "Шулмын увидас" мюзикл, "Бидний авьяас - Бидний бахархал" тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.