Аварга ангиудад тодорлоо

2016-2017 оны хичээлийн жилд “Тоо бодож оюунаа хөгжүүлье”, “Эх хэл эрдмийн түлхүүр”, “Гадаад хэл хөгжлийн түлхүүр”, “Эх түүхээ эрхэмлэе” анги нийтийн олимпиадыг 3 үе шаттай зохион байгуулж давхардсан тоогоор 30000 гаруй сурагчид оролцлоо.
Тоо бодож оюунаа хөгжүүлье аяныг 1984 оноос эхлэн 33 дахь жилдээ, Эх хэл эрдмийн түлхүүр аяныг 2015 оноос эхлэн 3 дахь жилдээ, Гадаад хэл хөгжлийн түлхүүр аяныг 2016 оноос эхлэн 2 дахь жилдээ, Эх түүхээ эрхэмлэе аяныг энэ онд эхний жилдээ зохион байгууллаа.
Энэ хичээлийн жилээс эхлэн Тоо бодож оюунаа хөгжүүлье аяныг Монгол улсын гавьяат багш доктор Б. Мөнхжаргалын нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байлаа. Олимпиадад оюун ухаанаараа бусдыгаа манлайлж, “АЙМГИЙН АВАРГА АНГИ”-аар шалгарсан анги хамт олонд шагналыг гардуулах үйл ажиллагааг 2017 оны 05 дугаар 19-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж, Аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Мөнхжаргал, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн болон БСУГ-ын мэргэжилтнүүд шагналыг гардууллаа.