"Олон нийтийн оролцоот сургууль" төсөл -Өвөрхангай аймагт

Монгол улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк хамтран 2015-2019 онд 4 жилийн хугацаанд “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт,  “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг  Өвөрхангай, Ховд аймагт хэрэгжүүлж байна.  Уг төслийн хүрээнд манай аймгийн Баянгол, Богд, Гучин-Ус, Төгрөг, Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдын ерөнхий боловсролын сургуулиуд сонгогдон сургуулийн үйл ажиллагаанд төр, төрийн бус байгууллага иргэд олон нийтийн хяналт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын хөгжил манлайллыг дээшлүүлэх, олон талт түншлэлийг бий болгох чиглэлээр “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг 4 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн үр шим, тэргүүн туршлагаа бусаддаа хуваалцах, алдаа оноогоо хэлэлцэж, цаашид нутагшуулан хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөлдөх “Нийгмийн эгэх харицлага” нээлттэй өдөрлөгийг төслийн хэрэгжилтийн болон бодлогын баг хамтран зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжсэн 10 сургуулийн тэргүүн туршлага, үйл ажиллагааны үзэсгэлэн, “Бодлогын диалоги” уулзалт зөвлөгөөн,  “Мэдлэг, туршлагаа хуваалцья” тайлангийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

"Мэдлэг туршлагаа хуваалцья" хэлэлцүүлгийн үеэр төсөл хэрэгжсэн сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, багш, төслийн үр шимийг хүртсэн сурагч, эцэг эх, түншлэгч байгууллагын ажилтнууд тайлангаа илтгэл, видео бичлэг, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр танилцуулж туршлагаа хуваалцлаа. 

Тус уулзалт зөвлөгөөнд төсөл хэрэгжсэн ерөнхий боловсролын сургуулиудын төслийн баг, захирал, багш сурган хүмүүжүүлэгчид, боло н төсөл хэрэгжээгүй 19 сургуулийн удирдлагууд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хяналт, шинжилгээ үнэлгээний газрын шинжээч н.Сарантуяа, Дэлхийн банкны боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Пагма, Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн ахлах зөвлөх Ж.Сүнжидмаа, зохицуулагч Д.Амарбаясгалан, Боловсролын хүрээлэнгийн боловсрол, судалгааны секторын эрхлэгч н.Энхтогтох, Нийслэлийн Боловсролын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга н.Ганчимэг, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нар урилгаар оролцлоо.