ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ
АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3 дахь заалтыг үндэслэн Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
1.1.Ерөнхий шаардлага: |
Үзүүлэлт |
Чухал шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол
|
Бакалавр зэрэгтэй |
Магистраас доошгүй зэрэгтэй |
|
Мэргэжил |
Багш |
Боловсролын чиглэлээр |
|
Мэргэшил
|
Төрийн удирдлага |
Боловсролын менежментээр |
|
Туршлага |
Боловсролын болон төрийн байгууллагад сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан байх |
Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх |
|
Урчадвар
|
|
|
Сонгон шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явуулна.
Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, материалыг Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.
1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт1-ийн дагуу /
2. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт
3. Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,эх хувиар
6. 4х6 хэмжээтэй 2 хувь зураг
7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
8. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон Төрийн албаны зөвлөлийн http://csc.gov.mn, http://uvurkhangai.mn/, цахим хаягаар авна уу.
Холбоо барих утас: 99143444, 70322105