Өвөрхангай аймгийн 2017-2018 оны хичээлийн жилийн зорилт

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зохион

байгуулагдсан “2017-2018 оны хичээлийн жилийн

аймгийн багш нарын бага хурал”-аар хэлэлцэн батлав.

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

 

 

Нэг. ХҮҮХЭД, БАГШ БҮРИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

  1. Сургалт дэмжих үйл ажиллагааны болон сургууль мэдлийн цагийн бодлого, төлөвлөлт, цагийн зохицуулалтыг оновчтой, уян хатан байдлаар хийж ажиллах.
  2. Ерөнхий боловсролын сургуулиуд хичээл бүрийн стандарт хангалт, сургуулийн дотоод хөндлөнгийн үнэлгээг үнэн бодитой болгох, үр дүнд тулгуурлан бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах
  3. Багш бүрийг ажлын байрандаа хөгжих, багшийн ёс зүйг эрхэмлэн ажиллаж буй бодит байдлыг онцгойлон анхаарч, урамшууллын системийг нэвтрүүлнэ.
  4. Сурах бичгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр сургуулийн онцлогт тохирсон бодлого чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх
  5. Цэцэрлэг, сургуульд 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш нарыг орон нутгийн үндсэн сургалтад бүрэн хамруулж, тэдний хүүхэд нэг бүртэй ажиллах чадамжийг улам бүр дээшлүүлнэ.
  6. Энэ хичээлийн жилд зохион байгуулагдах “Хүүхдийн урлагийн наадам”-д хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэх, шинэлэг байдлыг эрхэмлэн, соёл, урлагийн өнгө төрхийг шинээр тодорхойлоход мэргэжлийн түвшинд оролцох.

Хоёр. БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

  1. 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 98 хувьд, 6 настай хүүхдийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг 93 хувьд хүргэнэ.
  2. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 87 хувьд, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалтыг 96 хувьд хүргэнэ.
  3. Монгол хэл, эх хэлний дүрэмжсэн хандлагыг өөрчилж, сурагчдыг монгол хэлний хэрэглээний  чадвартай болгох
  4. Байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах санал, санаачилгыг дэмжиж ажиллана.
  5. Цэцэрлэгийн хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх программыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх, удирдах ажилтнууд манлайллаа дээшлүүлж, арга зүйч, багш нарын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх,
  6. Анги нийтийг хамарсан уралдаан, олимпиадуудын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, стандартын хэрэгжилтийг нэмэгдүүлэх.
  7. 10 дугаар ангид элсэн орж буй сурагчдын хичээл сонголтод онцгойлон анхаарч, судалгаа дүгнэлтэд үндэслэн ажиллах.
  8. 9-р анги төгссөн хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд зах зээлийн бодит байдал, хэрэгцээ шаардлагыг таниулж, аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллах.

Гурав. БАГШИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА, ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

  1. Багш бүр харилцааны өндөр соёлтой байж, харилцаа, хандлага, ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх бүхий л бололцоог эрэлхийлэн ажиллах, аливаа ёс зүй, харилцаа хандлагыг зөрчлийг нэгж байгууллагын түвшинд хамтын оролцоонд тулгуурлан шийдвэрлэдэг болох,
  2. Анги удирдсан болон хичээл ордог багш нар, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилгоор “Багш айлчлал” аргачлалыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх
  3. Хүүхдийг амьдрах ухаанд сургах, хөгжил, оролцоог нь дэмжих зорилгоор “1 сургууль-10” клуб аян, хүүхдээс хүүхдэд, бичиг үсэгт бүрэн тайлагдалт, хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг судлах зэрэг аргачлалуудыг хэрэгжүүлэх, нутагшуулах,
  4. Дотуур байрын багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах,
  5. Гар утас, цахим орчны зохистой хэрэглээг хангах, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах,
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт суралцах нийгэм, сэтгэл зүй, сургалт, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэх ажлыг шинэ шатанд гаргах,
  7. Нийгмийн ажил үйлчилгээг сургууль орчинд бодьтой дэмжих, сургуулийн нийгмийн ажилтныг ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийнх нь дагуу ажиллуулах,
  8. Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадваржуулах, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэлэг байдлаар зохион байгуулж, хэвшүүлэх,
  9. Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй байдлаар хяналт, үнэлгээ хийж, чанар, стандартыг тогтмол хангах ажлыг хэвшүүлэх,

 

 

 

 

--о0о--