"Багш айлчлал" аргачлалыг хэрэгжүүлнэ.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эцэг эх багшийн бүтээлч хамтын ажиллагааг сайжруулах замаар сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрлхэлтийг таслан зогсоож, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд нэг бүрийг судлан, тэдний хөгжил, төлөвшил, оролцоог сайжруулах зорилготой "Багш айлчлал" аргачлалыг 2-р улирлаас эхлэн сургууль бүрт хэрэгжүүлэхээр төлөвлөн арга зүйн сургалтаа зохион байгууллаа. Тус сургалтанд 29 ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нарын төлөөлөл хамрагдлаа. Тус аргачлалыг хэрэгжүүлэхэд ДЗМОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-тэй хамтран ажиллана.