Өвөрхангай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас салбартаа 2020 оныг "Соёлын дархлааг дэмжих" жил болгон зарлаж зорилтот жилийн ажлын энэ хүрээнд аман өв соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор аймгийн ЗДТГазар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бусад дэмжигч байгууллагуудтай хамтран "Аман өвийн уламжлалыг хадгалах өвлүүлэх зарим арга зам" Олон Улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг 2020 оны 12 дугаар сарын 20 нд амжилттай зохион байгууллаа. Хурлыг Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Боловсрол соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн нар нээж үг хэллээ.
Хурлын нээлтийн үеэр доктор (Ph.D) А.Алимаа, доктор (Ph.D)Д.Мэндсайхан, соёл судлаач Ц.Жаргалсайхан нарыг "Өвөрхангай аймгийн Соёлын тэргүүний ажилтан" шагналаар шагнаж урамшууллаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D) Ц.Нацагдолгор даргын мэрдчилгээг тус газрын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн соёл судлаач доктор (Ph.D) Д.Мэндсайхан уншиж танилцууллаа. Олон Улсын хуралд амжилт хүсч ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор(Ph.D), профессор Г.Билгүүдэй, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал доктор (Ph.D) дэд профессор Ш. Эрдэнэцэцэг нар үг хэллээ. Хуралдаан "Аман соёл судлал", "Аман өв соёлыг хадгалах уламжлуулах Олон Улсын туршлага", "Аман өв соёлыг хадгалж хамгаалах арга зам" гэсэн гурван хэсгээр үргэлжлэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч соёл судлаач доктор (Ph.D) А.Алимаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ-ын баримтат өв, биет бус өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн соёл судлаач доктор (Ph.D) Д.Мэндсайхан докторант Л.Пүрэвлхам нар удирдан явуулж хэсэг тус бүрт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хуралд ОХУ-ын Тува Улсын Тувагийн Засгийн газрын Тувагийн хүмүүнлэг, нийгэм эдийн засгийн хавсрага судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан соёл судлаач доктор (Ph.D)Антонина Донгак Саар-ооловна, ОХУ-ын Халимаг улсын Халимагийн Их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах доктор (Ph.D) Баира Макаровна, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Соёл, урлагийн газрын биет бус өвийн асуудал мэргэжилтэн Шугар нар илтгэл хэлэлцүүллээ. Мөн доктор (Ph.D)Д.Мэндсайхан, (Ph.D) А.Алимаа, СУС-ын хүрээлэнгийн ЭША докторант С.Энхнаран, Соёлын өвийн Үндэсний төвийн мэргэжилтэн соёл судлаач Ц.Жаргалсайхан, орон нутгаас БСУГ-ын СУХ-ийн дарга соёл судлаач докторант Л.Пүрэвлхам, БСУГ-ын технологи, зураг зүй дүрслэх урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Я.Энхтуяа, БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн докторант Б.Баярмаа, ДӨ-ОХСДГ-ын захиргааны ажилтан А.Ханджав, Ч.Догсом, Өвөрхангай аймгийн музейн БМСанч Н.Гантулга, Баянгол сумын ЕБС-ийн багш Ц.Бадамсүрэн, Бат-Өлзий сумын ЕБС-ийн багш Б.Өрнөлт, Ц.Энх-Орчлон, Д.Наранцацрал, Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Г.Мөнгөнцэцэг, аймгийн Төв номын сангийн номын санч Б.Цэрэнпүрэв, Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Ч.Мөнхбат, Б.Баасанхүү, аймгийн Төв номын сангийн номын санч С.Энхтогтох нар аман өвийг уламжлуулж авч үлдэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх боломжийг хайж, гарцыг тодорхойлсон сонирхолтой 20 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Оролцогч зохион байгуулагч судлаачдын зүгээс Өвөрхангай аймгийн илтгэгч нарыг судалгаанд суурилсан, бодит байдалд нийцсэн биет бус өвийн ойлголт түүнийг эрдэм шинжилгээний талаас нь арга зүйг гаргаж чадсан, мөн амьдрал практикт их санаачлага гарган хийж хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид аман өв соёлыг хадгалан хамгаалахад эрдэмтэд судлаачдын зүгээс хамтран ажиллах саналыг гаргаж орон нутагт биет бус өвийг хамгаалахад судалгаанд суурилсан арга зүйг зөв олж харсан зорилго үйл ажиллагааг дэвшүүллээ.