Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг энэ жил "Ухаалаг хэрэглээ-Сургалтын үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж Тэргүүн байранд Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Б.Даваасүрэн, Э.Сурмаахорол нарын "Хичээлийн хэрэглэгдэхүүнийг хоёрдогч түүхий эд материалаар орлуулах боломж" сэдэвт илтгэл, Дэд байранд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн БУЗАН, багш А.Батцэцэгийн "Цахим контент ашиглан сурагчдын сурлагын хоцрогдлыг бууруулах боломж" сэдэвт илтгэл, Гутгаар байранд Бат-Өлзий сумын ЕБС-ийн багш Б.Өрнөлтийн "Сургалтанд Plickers программыг ашиглан цаасны хэрэглээг багасгах нь" сэдэвт илтгэл, Тусгай байранд Мэргэд лаборатори сургуулийн багш Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрмаа, Э.Дэлгэржаргал нарын "Дэвтрийн ухаалаг хэрэглээгээр тогтвортой хөгжлийн боловсрол олгох нь" сэдэвт илтгэл шалгарлаа.