“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД-2” тэмцээн боллоо

Өвөрхангай аймагт өсвөр үеийнхний техник сэтгэлгээг хөгжүүлэх, техникийн загварын спортыг дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан, клубүүдийн үйл ажлиллагааг сэргээж, тогтмолжуулах зорилгоор “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД-2”  тэмцээн 2017оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Тарагт сумын Хүрэмтэд амжилттай зохион  байгууллаа. Тус тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын дунд нисэх загвар /F2B Нисэх загвар/ ЕБС-ийн Дизайн технологийн багш нарын дунд усан загвар /Торпедный катер типв Г-5 /, Хайнж лайнж төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Сурагчийн төрөлд 1-р байранд Баруунбаян-Улаан сумын сурагч Э.Загарзүсэм, 2-р байранд Уянга сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Б.Давгадорж, 3-р байранд Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ө.Очирсүрэн, тусгай байранд Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Ю.Жавхланзориг, Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ш.Тэнгэр нар тус тус эзэллээ. Багш нарын төрөлд 1-р байранд Баруунбаян-Улаан сумын сургуулийн багш Б.Баасанхүү, 2-р байранд Мэргэд сургуулийн багш Б.Банзрагч, 3-р байранд Бат-Өлзий сумын ЕБ-ын сургуулийн багш Ж.Октябрь, тусгай байранд Өлзийт сумын ЕБ-ын сургуулийн багш Б.Батжаргал, Нарийнтээл сумын ЕБ-ын сургуулийн багш Т.Ганболд нар шалгарлаа. Хайнж лайнж төрөлд 1-р байранд Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Э.Загарзүсэм, 2-р байранд Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Содхүү, 3-р байранд Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч С.Булгантамир тусгай байранд Арвайхээр-1 сургуулийн сурагч Б.Амардэлгэр, Ө.Ган-Эрдэнэ нар шалгарлаа.