Орос Монголын найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан орос хэлний бүсийн олимпиад 2017 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдлаа. Тус олимдиадыг зохион байгуулахаар ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Михайл Евгений Георгиевич, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, Монгол улсын гавъяат багш Д. Цогзолмаа, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн рефент орчуулагч Зимирёв Владимир Сергеевич, мөн Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн УБ дахь салбарын багш, хэлбичгийн ухааны доктор Зандаков Сергей Ильич нар хүрэлцэн ирлээ.
Олимпиадад Архангай, Баянхонгор, Говь- Алтай, Өвөрхангай аймгуудын нийт 22 сурагч, 9 багш оролцлоо. Шалгаруулалт 2 үе шаттай явагдсан ба эхний шат тест, зохион бичлэг, дараагийн шат ярианы чадварыг үнэлэх даалгаваруудтай байлаа. Багш нарын төрөлд Баянхонгор аймгийн Номундалай сургуулийн багш З. Ичинхорлоо тэргүүн байр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн гадаад хэлний багш Ё. ЧУЛУУНЧИМЭГ дэд байр, ГОВЬ-АЛТАЙ аймгийн Есөнбулаг сургуулийн орос хэлний багш Б. Эрдэнэжав удаах байрыг эзлэн ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнууллаа.
Сурагчдын төрөлд Өвөрхангай аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Гантулга овогтой Даваадолгор шалгарч ОХУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлээр суралцах эрхээр шагнууллаа.
Мөн орос дуу шүлгийн уралдаан зохион байгуулагдсан ба сурагчдын авъяас чадварыг зочид шүүгчид ихэд сайшаасан нь хүүхдүүдийн орос хэлийг суралцах хүсэл сонирхлыг нь улам нэмэгдүүлж байлаа.