Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан МИНИЙ ӨВӨРХАНГАЙ нэг сарын аяны хаалтыг зохион байгууллаа.
Аймаг орон нутгийнхаа түүх, ёс заншил, өв уламжлал, байгалийн болон соёлын дурсгалт газар, бахархалт хүмүүсийг танин мэдэх нутаг усаараа бахархан эрхэмлэн дээдлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 1 сарын хугацаанд зохион байгуулсан "Миний Өвөрхангай" аянд ерөнхий боловсролын 31 сургуулийн 94% нь хамрагдаж, олон нийт, иргэд рүү чиглэсэн 216 шинэлэг, бүтээлч үйл ажиллагааг санаачилан зохион байгуулж, 11725 хүүхэд буюу нийт сурагчдын 60 орчим хувь нь тус аяы үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн аяны хүрээнд зарласан гар зураг, шүлэг, эссэ бичлэгийн уралдаанд нийт 1373 сурагч оролцлоо.
Тус аяны хүрээнд ээлжит хичээлийн хөтөлбөрийг 12 анги тус бүрт ялгаатай агуулгааар боловсруулсан ба аймгийн Засаг даргын "Өвөрхангай аймгийн түүхэн хөгжлийн тойм" цахим хичээлийг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
ЗУРГИЙН УРАЛДААНД: /376 бүтээл ирсэн/
Тэргүүн байрт Арвайхээр-1 сургуулийн 4в ангийн сурагч С.Мөнхсаруул
Дэд байрт Арвайхээр-5 сургуулийн 2б ангийн сурагч Н.Эзлэн
Гутгаар байрт Мэргэд сургуулийн 1а ангийн сурагч А.Тэргэл
Тусгай байрт Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 2а ангийн сурагч А.Есүй
Тусгай байрт Мэргэд сургуулийн 1б ангийн сурагч Б.Энхманал
“ШҮЛЭГ ЗОХИОХ” УРАЛДААНД: /89 бүтээл ирсэн/
Тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 8е ангийн сурагч О.Хишигдорж
Дэд байрт Хайрхандулаан сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч З.Болорханд
Гутгаар байрт Нарийнтээл сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Э.Оюунтөгөлдөр
Тусгай байрт Уянга сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч А.Пүрэвдолгор
Тусгай байрт Гучин-Ус сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Н.Шинэтулга нар тус тус шалгарлаа.
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД: /46 эсээ бичлэг ирсэн/
Тэргүүн байрт Мэргэд сургуулийн 12-б ангийн сурагч Н.Хажидмаа
Дэд байрт Арвайхээр 1 дүгээр сургуулийн 12-г ангийн сурагч Г.Бэрхшагай
Гутгаар байрт Арвайхээр 4 дүгээр сургуулийн 11- а ангийн сурагч Э.Манал
Тусгай байрт Арвайхээр 5 сургуулийн 12-а ангийн сурагч Н.Баярбаатар
Тусгай байрт Төгрөг сумын сургуулийн 12-а ангийн сурагч Б.Дашдондов
ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР:
ТЭРГҮҮН БАЙРТ:
Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль
Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургууль
Арвайхээр сумын ЕБ-ын Тэмүүлэл-Эрдэм сургууль
ДЭД БАЙРТ:
Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургууль
Арьайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль
Хархорин сумын ЕБ-ын Орхон сургууль
ГУТГААР БАЙРТ:
Уянга сумын ЕБ-ын 1-р сургууль
Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль
Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургууль тус тус шалгарлаа.