ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА

2020-2021 оны хичээлийн жилийн “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны 2 дугаар шат ЕБС, СӨББ-ын багш нарын хүрээнд “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ: /Танхимын ба цахим хичээл/ АСУУДАЛ ШИЙДЭЛ” ерөнхий сэдвийн дор 2021 оны 2-р сарын 22-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

Сургууль, цэцэрлэгүүдээс 2-р шатанд нийт 49 илтгэл шалгарч ирснээс Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан комисс уншиж танилцан аймгийн хэмжээнд уншигдах 16 илтгэлийг тодруулан хэлэлцүүлж дүгнэлээ.

Тэргүүн байрт: Арвайхээр ЕБ-ын 1-р сургууль, Хархорин сумын ЕБ-ын Орхон сургууль, Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн “Хими”-ийн хичээлийн багш нарын “Цахим хичээлээр сурагчдад шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэх нь” сэдэвт илтгэл

Дэд байрт: Бат-Өлзий сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Г.Сувд-Эрдэнэ, М.Даваадулам, Д.Анхтуяа, Н.Оюунжаргал Н.Эрдэнэтогтох нарын “Бага, дунд бүлгийн хөдөлгөөн эрүүл мэндийн теле хичээл хүүхдийн насанд тохирсон эсэхийг судалсан нь” сэдэвт илтгэл

Гутгаар байрт: Мэргэд сургуулийн багш Н.Бадам, Л.Долгормаа Д.Дуламсүрэн, Д.Оюунцэцэг Ө.Оджаргал нарын “Онлайн сургалтын давуу талыг хөгжүүлэх нь туршилт, үр дүн” сэдэвт илтгэл

Тусгай байрт: Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш П.Март, Ц.Загарзүсэм, М.үүрцайх Л.Бямбасүрэн Т.Наранцэцэг Л.Санжидмаа нарын “Тонгоруу аргыг ашиглан сурагчдын гэртээ бие даан мэдлэгээ бүтээн сурах арга барил эзэмших боломжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэл,

Тусгай байрт: Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Ё.Соёлмаа, Г.Энхмэнд, Н.Батцэцэг нарын “Нэг сурагч-Нэг даалгавар арга зүйг хэрэгжүүлэх нь” сэдэвт илтгэлүүд шагналт байруудад шалгарлаа.

Судлаач багш нарынхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.