2017-2018 оны хичээлийн жилд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, багш, эцэг эх, сурагчдын бүтээлч хамтын ажиллагаа, сурагчдын хүмүүжил, төлөвшлийг сайжрууулах зорилготой "БАГШ АЙЛЧЛАЛ" аргачлалыг хэрэгжүүлж байгаа билээ. Анги удирдсан нар багш маань хүүхэд нэг бүрийнхээ гэр орон, амьдарч буй айл, дотуур байраар айлчлан, сурагчдаа 38 үзүүлэлт бүхий судалгаагаар үнэлж, эцэг эх асран хамгаалагчдад хүүхдийнх нь хүмүүжил, сурлагийн ахиц амжилт, боловсролын салбарын бусад мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна. Энэ аргачлалыг Баянхонгор аймгийн Богд суманд амжилттай хэрэгжүүлж байгаа ба аймгийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, багш нарын төлөөлөл Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Өв, Ар ОНХХ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр тус суманд туршлага судлаад ирлээ.